ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Энхбат: Банкинд тавигддаг шалгуур, нөхцлийг зөөлрүүлэх нь зөв

O.Admin
2026-05-04

Монгол Улсын Их Хурал 2024 оны 4 сарын 19 өдөр “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталсан.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2024 оны 4 сарын 24-ний өдөр 166 дугаар тогтоол баталж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэлсэн. Тогтоолын хавсралтаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөө батлагдаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тэгвэл энэхүү хөтөлбөрт хамрагдаж, хамгийн олон малчид хамрагдсан дөрвөн аймгийн нэг буюу 2185 малчин нь зээлд хамрагдсан Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат зээлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, Баянхонгор аймагт "Шинэ хоршоо" хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байна. 2200 гаруй малчид, 420 гаруй хоршооны зээлдэгчид 65 орчим тэрбум төгрөгийн зээл авсан.

Одоогийн байдлаар зээлийн эргэн төлөлт 6.7 тэрбум төгрөг. Зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн зүйл байхгүй, хэвийн явагдаж байна. Хоршооны зээлийг үргэлжлүүлж малчдад олгох нь зүйтэй. Банкинд тавигддаг шалгуур, нөхцлийг зөөлрүүлэх нь зөв юм. Үүнд Зээлийн батлан даалтын сан маань хоршоодтой маш сайн хамтарч ажилласан тоо баримт байна" гэв.