ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Энэ баасан гарагт Хотын даргыг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-19

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид бямба гарагт хуралдаж, ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар товлосон юм. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх хуулийн заалттай тул ийнхүү ээлжит бус хуралдаан зарлажээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт эхлэх аж.