УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс УИХ болон Засгийн газрыг огцрох ёстой хэмээн үзэж байгаа билээ. Зарим гишүүдийн зүгээс МАН-аас АН-ын бүлэгт хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбогдож “таван үг” солилоо.
-УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар огцрох, огцрохгүй нь АН-ын гишүүдээс шалтгаална гэж үзээд байгаа?
-Миний байр суурь тодорхой байгаа шүү дээ.
-МАН-ын зүгээс хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьбал та бүхэн дэмжих үү?
-Хэзээ ч АН хамтарсан Засгийн газарт орохгүй. Тийм зүйл байхгүй.
-Сайдын суудал санал болгох байх?
-Би хэзээ ч сайд болъё гэж боддоггүй. Ард түмэн МАН-д итгэж УИХ-д 65 суудал өгсөн. Энүүгээрээ бүх асуудлаа шийдээд явах ёстой. Хэзээ ч АН хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй.
-Засгийн газрыг огцруулахад УИХ-ын гишүүдийн гарын үсэг хүрэлцэхгүй байх магадлал өндөр байгаа шүү дээ?
-Энэ бидний асуудал биш. Засгийн газраа огцруулна гэж санал, санаачилга гаргасан тэр хүмүүсийн асуудал юм.