ЦЕГ: Жагсаал, цуглаанд оролцсон иргэдээс саатуулж, эрүүлжүүлсэн хүн байхгүй

O.Admin
2022-12-05

Өчигдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаал цуглаантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас тодруулга өгчээ. Тодруулгад "Өчигдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас жагсаалд, цуглаанд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй. Жагсаалын үеэр Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн байдлаар иргэдийн жагсаж цуглах, эвлэлдэн нэгдэх эрхэд халдаагүй. Аюулгүй байдлыг нь хангаж ажилласан" гэжээ. 

Жагсаал, цуглаан, түүнд оролцогчдыг хамгаалах 

1. Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй.

2. Жагсаал, цуглааны явцад хэв журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай бол зохион байгуулагч нь энэ тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргана.

З. Жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

4.Жагсаал, цуглаанд оролцож байгаа авто хөсгийн хөдөлгөөнийг тусгайлан зохицуулна.