Өнөөдөр Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө

O.Admin
2023-03-23

Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ.

48 кг-д зодоглосон ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр тэрбээр дэлхийн рингнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна.

Л.Алтанцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай нударга зөрүүлнэ.