Антальяагийн “Их Дуулга”-д 19 тамирчид өрсөлдөнө

O.Admin
2023-03-31

Монголын Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Турк Улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө.

Катарын нийслэл Доха хотод ирэх тавдугаар сарын 7-нд эхлэх ДАШТ-ий өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.

Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол Улсын жүдочид:

Эрэгтэй:

  •  60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
  • 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
  • 81 кг: Г.Болор-Очир
  • 90 кг: Г.Алтанбагана
  • -100 кг: Б.Гончигсүрэн
  • +100 кг: О.Цэцэнцэнгэл

 Эмэгтэй:

  •  48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
  • 52 кг: Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
  • 63 кг: Б.Ганхайч
  • 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
  • +78 кг: А.Адъяасүрэн