Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглолоо.
Тэмцээний хагас шигшээгийн 68кг-д Энхсайханы Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Мөн хагас шигшээгийн 72 кг-д Энх-Амарын Даваанасан ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 3:6 яллаа. Манай тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө Амит Елортой барилдана.
Э:Даваанасан
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал ДАШТ-ий аваргын төлөө барилдаанд Японы алдарт бөх Юи Сүсакитай хүч үзэн ялагдаж дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь медалиа хүртсэн юм.