БУЛГАН: Монголын анхны хурандаа З.Жанцаны хөшөөнд цэцэг өргөлөө

O.Admin
2024-03-05

Монгол улсад Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны гуравдугаар сарын 02-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй.

Энэ өдрийг тохиолдуулан Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй цэрэг,хүчний байгууллагаас төрөн гарсан Хурандаа цолтой үе үеийн төлөөлөлүүд Бүрэнхангай сумын харьяат Монголын анхны Хурандаа Зундуйн Жанцан агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож байсан бол 1950 онд Цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 онд Онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтон төрөн гарч байжээ.

“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд өөрийн ухамсарт амьдрал, залуу халуун нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч гавьяат үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй нийт ард түмний, бүх цэргийн алба хаагчдын өдөр юм.

Mungkin gambar 11 orang

Монгол улсынхаа өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа нийт хурандаа нартаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.