Улаан хоолой, ходоодоо дурандуулахаас өмнө анхаарах зүйлс

O.Admin
2024-04-04

Иргэн та УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаараарай.

Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,

Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/

Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Mungkin grafik 1 orang dan teks

Шинжилгээний дараа:

Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,

Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,

Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовуурь учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.