“Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нь” сургалт боллоо

O.Admin
2024-04-04

Соёл урлагийн их сургуулиас “Ялгаатай байдлыг ойлгоё, хүндэлье” сарын аяныг “Мэдлэгээрээ манлайлья-Хандлагаараа үлгэрлэе” уриатайгаар хоёр дах жилдээ зохион байгуулж байна. 

Энэ аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас "Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага”-ын сургалтыг гуравдугаар сарын 29-ний өдөр СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуульд, 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр СУИС-ийн Соёлын сургуульд тус тус зохион байгуулж,  нийт 56 оюутныг хамрууллаа.