Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 17 дугаар хуралдаанаар энэ цаг үед орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа спортын шилдэг дөрвөн тамирчинд хоёр өрөө орон сууц олгох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Батаагийн Мөнхболд, Баттөрийн Батсуурь, Бэхбатын Өлзийбат, Золбаярын Баярт нарт тус бүр хоёр өрөө орон сууц өгөхөөр болсон байна.
Эдгээр тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн олон тэмцээнд эх орон говь нутгаа төлөөлөн оролцож амжилт үзүүлэхээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн сүүлийн жилүүдэд улсын дээд лиг, олон улсын тэмцээнд амжилтын эзэд төрөн гарсаар байгаа билээ.