УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх өнөөдөр 11:00 цагаас товлогдсон байсан. Шүүх хуралдааны шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцох байсан.
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Д.Гантулгын зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас өмгөөлөгчдийн нэг нь хүрэлцэн ирээгүй учраас хойшлуулах хүсэлт гаргасан аж. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авснаар энэ сарын 12-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасан байна.