ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас 5000 тонн эм импортоор авч байна

O.Admin
2024-04-15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилr байна. Энэ үеэр УИХ-ын Ц.Туваан асуулт асууж, үг хэллээ.

Тэрбээр “Түр хорооны асуудлаар эмийн асуудлыг орхихгүй.Эмийн асуудал бол улс төрийн асуудал биш. Эм бол хоол биш хор. Энэ асуудал дээр нэлээн нухацтай хандах ёстой. Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд эмийн сангийн тоо 500-аар нэмэгдсэн. Хөнгөлөлттэй эмийн төсөв 100 тэрбумаар нэмэгдсэн. Энэ тоо юу хэлж байгааг бодох цаг болсон. Бид 60 гаруй улсаас 5000 тонн эм импортоор авч байна. Манай улс эмийн маш том хэрэглэгч болсон байна. Эмийн сангийн тоо нэмэгдсэн ч хүрэлцээ хангалттай байгаа юу, тэр дундаа 24 цагийн эмийн сан хэр олон байна. Чихрийн шинжин, сахартай хүмүүсийн өвчлөл буурахгүй байна. Шинэ орчин үеийн эм зайлшгүй болон хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон уу” гэв.