ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Монголын хөгжлийн тулгуур нь хүн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-15

“Монголын эдийн засгийн чуулган 2018” энэ сарын 21, 22-нд болох юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ удаагийн эдийн засгийн чуулганы гол онцлог нь юу байх вэ. Энэ талаар мэ­дээлэл өгөхгүй юу?

-Монголын эдийн засгийн чуулган найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганы гол онцлог нь илүү ажил хэрэгч, улс орны өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Мөн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг энэ үеэр танилцуулах юм. Чуулга уулзалтыг “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулна. Энэ хүрээнд өнгөрөгч гуравдугаар сард татварын шинэчлэл, төр хувийн хэвшлийн яриа хэлцэл, агаарын бохирдол аялал жуучлал, хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, хүнс экспортлогч орон болох зорилтоо хэрхэн хийж хэрэгжүүлэх үү гэдгээ хэлэлцсэн байгаа.

-Өнгөрөгч гуравдугаар сард болсон хэлэлцүүлгийн үр дүн юу байна вэ?

-Татварын багц хуулийг Засгийн газ­раас УИХ-ын даргад өргөн барьсан. 1.5 тэр­бум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэг­жүүдийг нэг хувийн татвартай бол­гох, биз­несийн салбарынханд татварын да­рамт шахалт үзүүл­дэг асуудлыг цэгцлэх, шинэчлэлийг эх­лүүлж байгаа. Мөн мега том төс­лүүдээ яаж хөдөлгөх, эдийн засгийн бүрэн цогц шинэч­лэ­лийг яаж хийх вэ гэдгийг энэ удаагийн эдийн засгийн чуулганаар хэлэлцэх юм. Хэ­лэл­цүүлгээр бизнесийн сал­барын болон ард иргэдийн саналыг сонсоно.

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг та­нилцуулсан. Бодлогыг хэрэгжүүлээд эхэл­бэл эдийн засагт ямар үр нөлөө гарах вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн га­зар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг бо­ловс­руулж, батлуулсан. Энэхүү бодлого нь улс орноо хөгжүүлэх, хөгжлийг түргэтгэх, за­саг­лал, хүний хөгжлийн бодлогыг эдийн зас­гийн чиглэлээр хийх ажлуудын цогц гэж хэлж болно. Монголын хөгжлийн тул­гуур нь хүн гэж гэж үзэж байна. Тиймээс хү­нээ хөгжүүлэх ёстой. Монголын хөгжлийн тул­гуур нь төр гэж үзэж байгаа. Хөгжлийн тул­гуур нь эдийн засаг, монголын баялаг гэж үзэж байгаа юм. Энэ гурвыг харилцан уялдаа хол­боотойгоор зөв чиглэл бодлоготойгоор хэ­рэг­жүүлж байж, улсаа хөгжүүлж чадна. Ин­гэж байж хөгжлийн зөв зам руу орно. Мөн ул­сын хөрөнгө оруулалтын гурван жилийн хө­төл­бөрийг гаргаснаар хөгжлийн бодлогыг хэрэг­жүүл­нэ. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр бол санхүүгийн эх үүсвэртэй, хариуцах эзэн яамд­тай, төр хувийн хэвшлийн түншлэл, кон­цесс, гадаад зээл тусламж, улсын төсвийн хө­рөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төс­лүүдийг хэлэлцэнэ.

-Бодлогын уялдаа холбоо гэхээс илүүтэй залгамж халаа чухал шүү дээ?

-Энэ бодлого Монгол Улсын тогтвортой хөгж­лийн үзэл баримтлал 2030-тай нийцүүлж бол­но. Засгийн газрын 2020 оны үйл ажил­ла­­гааг хэрэгжүүлэх стратеги юм. Үүний тулд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэх хэ­рэг­­тэй. Улс төрийн хүчнүүд Монгол Ул­сын эрх ашгийн төлөө хүчээ нэгтгэж байж өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадна. Ин­гэж монгол хүний аж амьдралыг эрс сайж­руулна. Төр хувийн хэвшлийн түншлэл, хам­тын ажиллагааны харилцан ярианы гол ме­ха­низм болсон хэлэлцүүлгийг өрнүүлнэ. ЗГХЭГ-т хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хам­гаалах зөвлөл ажилладаг. Мөн төр хувийн хэвш­лийн зөвлөлдөх хороог байгуулсан. Төр ху­вийн хэвшил зөвлөлдөж, аливаа асуудлыг шийдвэр­лэх­дээ бизнесийнхнийг сонсдог тогтолцоог бүрдүүллээ. Энэ бол эдийн чуулганы хэлэлцэх асуудлын нэг онцлог нь байх болно.