ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ээжүүд төрөхдөө гаднаас худалдаж авдаг байсан зүйлсийг эмнэлгээс олгоно

O.Admin
2024-12-31

Өнөөдөр /2024.12.31/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт Амгалан амаржих газарт ажиллах үеэрээ дараах мэдээллийг өглөө.

Үүнд, 

-Төрөхөөр ирсэн ээжүүд памперс, ариун цэврийн хэрэглэл гэх мэт хэрэгслүүдийг гаднаас бэлтгэж ирдэгийг тухайн төрөх эмнэлгээс олгодог болно. Ингэснээр Эх нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлэх юм.

Түүнчлэн, төрөхийн санхүүжилтийн өртгийг 70-80 хувь нэмэгдүүлжээ. Мөн Амгалан амаржих газарт шинээр нэвтрүүлсэн тархи хөргөх аппаратад А заалттай гурван нярай оржээ.