ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Соёл, урлагийн байгууллагын ажилтнуудад Төрийн дээд одон медаль гардуулав

O.Admin
2 өдрийн өмнө

Улиран одож буй 2024 оны сүүлийн өдөр, угтан ирж буй 2025 оны босгон дээр Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш төрийн дээд одон медалийг гардууллаа.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЛТАН ГАДАС” одонгоор Баянзүрх дүүргийн соёлын ордны механикч Чулуунбатын Алтангэрэл, Багануур дүүргийн соёлын ордны нягтлан бодогч Пүрэвийн Ганчимэг нар шагнууллаа.

Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медалиар, Хан-Уул дүүргийн соёлын ордны Нярав Санжидын Амгалан, Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн менежер Санжидын Гэрэлтуяа, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн тасгийн эрхлэгч Нэргүйгийн Одхүү, Багануур дүүргийн соёлын ордны сантехникч Төмөрхүүгийн Энхболд, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх салбар номын сангийн эрхлэгч Намжилын Эрдэнэбилэг нар хүртсэн юм.

Үүнээс гадна Нийслэл Улаанбаатар хотын хөгжил болон Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр “Хүн чанараа хайрлая” хэвлэл мэдээллийн байгууллагын Зураглаач, эвүүлгийн найруулагч Батсүхийн Цэрэгбаатар шагнуулж, төр улсдаа үнэлэгдэн, түмэн олноороо шагнууллаа.