Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан, Монгол улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэр, хойд бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний танилцуулгыг Хойд бүсийн зөвлөлийн дарга Д.Пүрэв-Очир "Хойд бүс-Эрдэнэт 2025" эдийн засгийн форумын үеэр оролцогчдод танилцууллаа.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хойд Бүсийн хөгжлийн зорилго нь Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болно хэмээн заасан. Тус зорилгын хүрээнд Монгол улсын Засгийн газраас хойд бүсэд дараах мега төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
- Эгийн голын УЦС-ын ажлыг эрчимжүүлэх
-“Эрдэнэт медикал” эмнэлгийн менежментийг хувьд шилжүүлэн, Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгох,
- Мөрөн 4С нисэх буудлыг 2026 оны төсөвт суулгах,
- Улсын чанартай авто замын төслүүдийг эрэмбэлж, үргэлжлүүлэх
- Хойд бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх,
- Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих