ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрчим хүч-3 төсөл”-ийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.29/-ийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Ингэхдээ техникийн алдааг залруулах талаар ЗГХЭГ-аас албан бичиг ирсний дараа уг асуудлыг үргэлжлүүлж, санал хураалт явуулахаар тогтов.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.