Уран гимнастикийн олон улсын тэмцээнээс монгол охин мөнгөн медаль хүртэв

O.Admin
6 цагийн өмнө

БНСУ-ын Гимпо хотноо зохион байгуулагдсан Уран сайхны гимнастикийн 11 дэх удаагийн “Shine cup”-2025 олон улсын нээлттэй тэмцээнд 10 улсын 260 гаруй тамирчид ганцаарчилсан төрлөөр оролцож, "Монгол алдар" сургуулийн сурагч Э.АМИНА ганцаарчилсан олстой төрөлд хоёрдугаар байранд шалгарч мөнгөн медалийн эзэн болсон баярт мэдээг дуулгахад таатай байна.

Ирээдүйгээ өөрийн хөдөлмөр, авьяас билгээр гэрэлтүүлж буй бяцхан шавиараа бид бахархаж байна. Цаашид болох олон олон тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.