ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Динза Цондоолойгийн анд найзууд” байгууламжийг буулгалаа

O.Admin
14 цагийн өмнө

Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байсан юм.

Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм.

Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 2-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар 10 дугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж байна. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулах аж.

Буулгах явцад тус байгууллага нь төв талбайд барьсан байгууламждаа 380B тог татуулсан, байгууламжийн хана, тааз нь дулаалгатай байжээ. Өөрөөр хэлбэл, номын баярт зориулж гурван өдөр ашиглахаар бариагүй, төв талбайд урт хугацаанд байгууламжаа байрлуулах зорилготой байжээ.