Т.Баянжаргал дэлхийн аварга боллоо

O.Admin
16 цагийн өмнө

Испанийн Санта Сусана хотод IFBB буюу Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан болов. Тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд Т.Баянжаргал түрүүлж, алтан медаль хүртлээ.

Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хатуужил, үзэсгэлэн гоогийн илэрхийлэл болсон тэрээр боломжгүй зүйл үгүйг харуулжээ.

Уг спортоор хичээллээд хоёр жил гаруй болж буй энэ бүсгүй өнөө жил 35 тамирчин өрсөлдсөн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний шилдэг аравт шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд манлайлсан ажээ.