Б.Ялалт: Монгол залуус Америкийн оюутны лигүүдэд гялалзсаар л явна

O.Admin
10 цагийн өмнө

Спортын сэтгүүлч Б.Ялалт өөрийн нүүр номын хуудсандаа "Монгол залуус Америкийн оюутны лигүүдэд гялалзсаар л явна. Н.Нандинхүсэл NCAA 2 дугаар дивизоны Флорида Тек багаас анхны жилдээ дөрвөн тоглолтод оролцож 16.5 оноо, 4.8 самбар, 4.5 дамжуулалт, 2.3 бөмбөг таслалт дундажлаад явж байна.

Саяхан нэг тоглолтод тааруу тоглосон ч түүнийхээ араас сайн тоглолт гаргаж гялалзлаа. Энэ эрчээрээ алдахгүй явбал түүнд 1 дүгээр лигээс санал ирж л таарна.

Ж.Цэнгүүн гэж бас нэг тоглогч Сан Франциско хотод Америк хөлбөмбөгөөр NCAA 3 дугаар дивизонд хоёр жил тоглочхоод, одоо 1,2 дугаар дивизоны багуудаас санал аваад сууж байна. Хамгаалалтын урд талын шугам, Defensive Tackle байрлалд тоглодог гэнэ лээ. Энэ жил багийн амжилт нь 7-4 байсан ч плэйоффын эхний шатнаасаа мултарсан.

Өөр Америкийн коллежид гялалзаж яваа залуучуудын талаар мэдээлэл өгч хуваалцаарай. Тэдэнд бидний дэмжлэг бодитоор их бий шүү. Америкт оюутан тамирчдыг сургуулиуд сонгохдоо 1-р спортын амжилт, 2-т хичээл сурлага, 3-т сошил дахь нөлөө дагагчийг нь заавал хардаг. Инстаграмаар дагах нь л шууд бодит дэмжлэг байдаг шүү" хэмээжээ.