ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Алуурчин Ц.Дагвадорж нь Ерөнхийлөгч асан Н.Баганбандийн гэр бүлтэй хамааралгүй гэв

O.Admin
2 цагийн өмнө

16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж гэгч этгээд нь нөлөө бүхий ар гэртэй хүний хүүхэд буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн ач, Б.Баярмаагийн хүү гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ асуудалд Б.Баярмаагийн ар гэрээс албан ёсоор мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Юун түрүүнд тухайн хэргийн хохирогч болсон 16-хан настай охины гэр бүл, ойр дотныхон, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Түүнчлэн олон нийтийг цочроосон, санаанд багтамгүй уг аймшигт хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг зориуд холбоотой мэтээр бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулж байгаад гүнээ харамсаж байна.

Тодруулбал, уг хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа “ Д,, гэж иргэнийг Б. Баярмаа миний хүү нь гэх мэтээр гүтгэж, илт худал, санаанд оромгүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд тарааж байгаад туйлын гайхаж, маш их цочирдлоо.

Манай гэр бүл эдгээр хүмүүсийг огт танихгүй. Уг хэрэгт холбогдсон энэ хүмүүстэй манайх ямар ч хамаатан садны холбоогүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид зөвхөн хохирогчдын ар гэрийнхнийг гүнээ хүндэтгэж, өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар мэдэгдэл гаргаагүй болно” гэжээ.