ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Парламент сулрах бүр нэг хүний төр рүү ойртдог

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёсзүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх асуудал яригдаж буй билээ. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, ““Ёс зүйн алдаа” гэдэг тодорхойгүй ойлголтоор ард түмний сонгосон гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгодог болбол улс төрийн дарамтын шинэ хэрэгсэл бий болно. Үндэсний дархлаа гэдэг нэг хүний эрх мэдэл биш. Харин ард түмний сонголтоор бүрдсэн парламент юм. Парламент хүчтэй байвал ардчилал хүчтэй байдаг.

Парламент сулрах бүрд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрдөг. Түүх үүнийг олон удаа харуулсан. Үзэл бодлоо айдасгүй хэлэх эрх ардчилсан парламентын амин сүнс юм. Монголын улс төрийн сүүлийн 30 жилийн түүхийг харвал Парламент ба Ерөнхийлөгчийн институцийн хооронд эрх мэдлийн далд тэмцэл тасралтгүй өрнөж ирсэн. Парламент сулрах бүрд “нэг хүний төр” рүү ойртдог" хэмээлээ.