Энэ оны нэгдүгээр сард нийт найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ. Үүний дотор БНСУ-ын зургаан иргэн багтсан байна.
Тодруулбал,
- БНХАУ: 74 иргэн
- БНСУ: 6 иргэн
- Узбекистан: 4 иргэн
- Непал: 4 иргэн
- ОХУ: 2 иргэн
- Филиппин: 2 иргэн
- Киргиз: 2 иргэн
- Азербайжан: 1 иргэн тус тус байна.
Эдгээр иргэд дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Монгол Улсын хилээр нэвтрэх эрхээ хасуулжээ:
- Монголд ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй.
- Зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн.
- Монголд байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрээ баталгаажуулаагүй (санхүүгийн чадамжгүй).
- Визийн хүчинтэй хугацаа дууссан.
