ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баатарыг үндэсний эв нэгдлийг бусниулахыг санаархсан гэж яллагдагчаар татжээ

O.Admin
6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй ах болох “Херо” энтэртайнмент группын захирал Б.Баатарыг Тагнуулын ерөнхий газраас Эрүүгийн хуулийн 19.9-ийн нэгдүгээр зүйлд заасны дагуу хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр гаргаж, 28-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны байранд ирэхийг сануулсан ч Б.Баатар дуудсан өдөр очоогүй аж.

Түүнийг Эрүүгийн хуулийн 19.9.1 гэх зүйл ангиар яллагдагчаар татсан нь “Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт юм.