ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчид, ард иргэдийн анхааралд

O.Admin
2 цагийн өмнө

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр цаг агаар тогтуун өдөртөө ихэнх нутгаар нэмэх градусыг давж дулаан байх хэдий ч 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Улмаар хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч, өмнөх өдрөөс 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд мэргэжлийн байгууллага, малчид иргэд та бүхнийг бэлтгэл бэлэн байдлаа эртнээс төлөвлөж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.