ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна

O.Admin
4 цагийн өмнө

“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Батлан хамгаалахын Дэд сайд Д.Баасандамба "Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд батлан хамгаалах салбарын хэлэлцээр байгуулах шийдвэр гарч, эрхийг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад өглөө.

БНСУ-ын Батлан хамгаалах салбартай 1999 оноос хойш хамтран ажиллаж, хүний нөөцийг бэлтгэх, хээрийн сургууль хөгжүүлэх, аюулгүй байдлын судалгаа хийх зэргээр хамтарч байсан ч шат ахиулж, хоёр улсын Засгийн газрын түвшний хэлэлцээр болгох шийдвэр ийнхүү албажлаа.

Энэхүү хэлэлцээр нь,

-Цэрэг, техникийн солилцоо

-Цэргийн салбарт боловсон хүчин бэлтгэх

-Цэргийн анагаах ухааныг хөгжүүлэх

-Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах

-Сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх ач холбогдолтой юм" гэв.