ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: 54 мянган га талбайг дөрвөн жилд нөхөн сэргээнэ

O.Admin
4 цагийн өмнө

Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх төлөвлөгөөг Засгийн газраас баталжээ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "6 дугаар сарын 03-нд гарсан Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу ашиглалтын улмаас эвдэрсэн, хүний амь нас эрсдэх нөхцөл бүхий газруудыг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтийг хангах ажил үргэлжилж байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Экологийн цагдаагийн албатай хамтран хяналт шалгалт хийж байгаа. Эхний шалгалтын үр дүнг энэ долоо хоногт багтан Шадар сайд Н.Номтойбаярт танилцуулна. Улсын хэмжээнд 54 мянган га газар нутагт уул уурхай, зам тээвэр, барилга, хууль бус ашигт малтмалаас шалтгаалан эвдэрсэн гэсэн судалгаа гарсан.

Тиймээс 2026-2030 онд эдгээр талбайг нөхөн сэргээхээр 27 заалт бүхий ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Тэр тусмаа уул уурхай хөгжсөн аймгуудад онцгой анхаарч, хариуцлагатай уул уурхайг бий болгоно. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайг нэмэгдүүлж, 30 хувьд хүргэх зорилт тавьсан" хэмээлээ.