Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал асан Б.Бямбасайхан нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.
Тэгвэл өчигдөр Прокуророос тэднийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд 16:00 цагт болох аж.
Өмнө нь тэдний суллах, эсэх асуудлыг шүүхээр хэлэлцээд цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх шийдвэр гарч байсан юм. Харин одоогоор Б.Бямбасайханы биеийн байдал хүнд байгаа бөгөөд эхнэр нь амаржаад удаагүй байгаа гэнэ.