ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргав

O.Admin
2018-06-13

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарыг  батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг шүүхээс өнөөдөр  гаргав. Шүүх хуралд Прокурорын газраас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлсэн аж. Түүнчлэн тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм. Сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх  асуудлаар  "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан юм.