Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг сонгожээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны хурал энэ сарын 14-16-ны өдрүүдэд болсон байна. Тус дүүргийн намын хорооны 86 гишүүн оролцсон уг хурлаар намын хорооны даргыг сонгох сонгууль болж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг намын гишүүд нь дуу нэгтэй нэр дэвшүүлсэн аж.
Хоёр дахь өдрийн хуралдаанаар нийслэлийн тэргүүлэгчид хуралдаж, 45 гишүүдийн 100 хувийн саналаар Чингэлтэй дүүргийн намын хорооны даргаар Улсын их хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайханыг сонгосон байна.
Чингэлтэй дүүргийн төлөөлөгчид болон Намын бага хурлын гишүүд асуудал дэвшүүлэн, санал бодлоо хуваалцсан халуун уур амьсгал дүүрэн болсон уг хурлыг тус хорооны дэд дарга Л.Ариунтуяа удирдаж, нарийн бичгийн даргаар Б.Мөнхбат ажиллажээ.