Засгийн газар ээлжит бусаар хуралдаж /2026.08.31/ дараах 9 шийдвэрийг гаргалаа.
1. Оюутолгойн ногдол ашгийг Монголдоо авчирна. Ногдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана. VI цахилгаан станц, малын эм вакцин, арьс ширний үйлдвэр, зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль байгуулах зэрэгт зориулахаар төлөвлөжээ.
2."Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг үр хүүхдэдээ өвлүүлж, бэлэглэж, арилжиж болно. "Эрдэнэс Тавантолгой" компанийг нээлттэй компани болгоно.
3. Цалингийнхаа 792,000 төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ төлөхгүй. Жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААН-ийн орлогын албан татварын 1 хувийн татвар төлнө. НӨАТ төлөгчийн босго 50-аас 400 сая төгрөг болно, 23,000 ААН, компани сар бүр НӨАТ-ын тайлан гаргахгүй.
4.Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно. Шинэ оны эхнээс 141,000 ахмад настны тэтгэврийн зөрүү арилна. Эмч нарын цалинг 11 дүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмнэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ.
5.16,000 өрх орон сууцтай болно. 14,000 айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2,000 айл түрэслээд өмчлөх нөхцлөөр шинэ орон сууцад орно. Төрийн барьж байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувиас 14 хувь болж босго хоёр дахин намсана.
6.ДЦС 3-ын дэргэд 300 МВТ-ын хүчин чадалтай дулааны 6-р цахилгаан станцыг барьж байгуулна.
7.Зургаан бүс тус бүрд кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна. 300 ортой 15 дотуур байр шинээр барина.
8. 34 эмнэлэг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад амин чухал эмүүдийг оруулна.
9.Таван аймагт нарны станц баригдаж байна. Ирэх онд дахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин цэнэглэх 500 өртөөг барьж байгуулна.
