ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжинэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-01-27

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн  бөгөөд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлт, сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт, дэлхий нийтийг цочроож коронавирусийн талаар эсрэг авч буй арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Монголын төр, ардчиллын төлөө зүтгэж явсан Г.Батхүү агсны хэргийг онцгой анхаарах шаардлагатай. Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-ынханд “Хэргийг үнэн зөв тогтоох, шударга ёсыг бий болгоход АН ажиллана гэдэгт найдаж байна” гэсэн захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хүн ам төвлөрсөн хотын мандатын тоог хасах гэж буйтай холбогдуулан УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Цөөн хүн амтай, олон мандаттай аймгуудыг  бусад руу нь тоог шилжүүлэх боломжтой. Байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар ийм байр суурьтай оролцоно” гэсэн юм. Түүнчлэн сүүлийн үед дэлхий нийтийг цочролд оруулаад буй коронавирусийн  холбогдуулан улс оронд нэлээд ауудал үүсч байгаа. Манай улс өндөр эрсдэлтэй. Энэ үед айл өрх, иргэн бүрийн хариуцлага, төр засгийн шуурхай ажиллагаа нэн тэргүүнд чухал. Холбогдох албаныхан онцгой анхаарах хэрэгтэй. Янз бүрийн худал ташаа мэдээлэл гарч байна. Үүнд холбогдох албаныхны баттай мэдээлэл дутмаг байна. Маск, ариутгах бодис дутмаг байгааг анхаармаар байна” гэлээ. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Коронавирусийн эсрэг арга хэмжээ дутагдалтай байна. Энэ вирусийг оношлох оношлуур, ариутгах бодис, тоног төхөөрөмж нь байгаа  эсэх нь  мэдэгдэхгүй. Урьдчилан сэргийлэх ажлыг хожуу хийж байна” гэлээ.