Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол-Японы сургалтын эмнэлэг байгуулах үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ. Тухайн эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж байгаа учраас цаашдаа үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Коронавирусийн тархалтын асуудлаар өнөөдөр манай яамны зүгээс Эрүүл мэндийн яаманд хандсан. Сургууль, цэцэрлэгийн карентиныг үргэлжлүүлэх эсэхийг бид судалсны эцэст энэ баасан гарагийн Улсын онцгой комиссын хуралдаанаар санал оруулна. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад орох 12-р ангийн бүх хүүхдэд хичээлийг нь CD-гээр тарааж өгөх ажлыг зохион байгуулна” гэлээ.