ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: О.Баасанхүү хүчтэй сөрөг хүчнийг бий болгохоор АН-д элссэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-22

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэж, өнөөдөх үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр АН-ын дарга “ Бид улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөөгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүчтэй сөрөг хүчнийг бий болгохоор Ардчилсан Намд элсэж байна. О.Баасанхүү 1994 онд анх Ардчилсан Намын гишүүнээр элсэж байсан. Тэгвэл өнөөдөр намын гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. АН-ын гишүүний батлахыг гардуулья” гэсэн юм.