СЕХ-оос УИХ-ын сонгуулийн талаар мэдээлэл хийж байгаа билээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс сэтгүүлчид асуулт асуулаа.
-Сонгуулийн үр дүнг хэзээ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх вэ?
-Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр цаг авахаар хүсэлт тавьсан. Хуулиараа УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой. УИХ-д ирэх даваа гарагт өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч хараахан цаг өгөөгүй байна.
-Бие даагчид гомдол ирүүлж байгаа энэ талаар мэдээлэл өгөөч?
-Хардлага зөвхөн энэ удаад ч биш, өмнө нь ч байсан. СЕХ хуулиа баримталж ажилласан. Гарсан 76 хүнийг Ард түмэн эрэмбэлсэн. Гомдолтой байгаа бол шалгадаг, хянадаг байгууллага байгаа. Тэдэнд хандаж болно.
-Нэр дэвшигчийг цагдан хорьсон. Энэ тал дээр танайх ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлаар шүүхээс манайд хандсан. Нэр дэвшигчийн нам эвсэл, өмгөөлөгч нар хандсан. СЕХ тухай бүрт нь хариуг өгсөн. Баривчлах хүсэлт, тайлбар нэг ч газраас ирүүлээгүй. Мөн 606 нэр дэвшигчийг СЕХ бүтнээр нь сонгуульд авч орсон.
-Хорих ангиас ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат яах вэ?
-Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Жаргалтулгын Эрдэнэбатыг СЕХ ялснаар бүртгэж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох шийдвэр гарсан.
-Хяналтын тооллого дахин хийх үү?
-Хяналтын тооллогыг 41 хувьд нь хийсэн. СЕХ –оос 100 хувь хяналтын тооллого хийе гэдэг саналыг УИХ-д оруулсан ч хүлээж аваагүй. Манай байгууллага та бүхэнтэй адил саналтай байдаг.