ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХҮН-ынхан жагсаал зохион байгуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-09-30

Өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар  сурталталчилгаа албан ёсоор эхэлнэ. Харин ХҮН-аас нэр дэвших  27 нэр дэвшигч үнэмлэхээ гардаж авах боломжгүй болсонтой холбогдуулан өнөөдөр 11:30 минутад олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ. Тэд Нийслэлийн сонгуулийн хорооны гадна жагсах аж. ХҮН-аас нийслэлийн хороог төлөөлж хоёр дарга бүртгүүлсэн учраас уг маргааныг эцэслэтэл тус намыг бүртгэхээс татгалзсан гэсэн тайлбарыг эх сурвалж өгчээ.