ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-12

Аравдугаар сарын 15-ны өдөр буюу энэ пүрэв гарагт хуулийн дагуу бүх нийтээр амрах юм. Тодруулбал,  2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн заасан. Энэ дагуу аравдугаар сарын 15-ны өдөр бүх нийтээр амрах аж.

Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.