ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Увс, Говь-Алтай аймгуудад санал хураалтын ирц өндөр байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-15

 Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн байдлаарх санал хураалтын ирцийн талаар мэдээлэл өглөө. СЕХ-оос мэдээлж буйгаар улсын хэмжээнд  15,2 хувийн ирцтэй байгаа аж. Харин Завхан аймагт зам цастай цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээлэл бүрэн ирээгүй байгаа гэлээ. 

12:00 цагийн байдлаар:

  • Архангай 16,5 
  • Баян-Өлгий 13,1
  • Баянхонгор 15,3
  • Булган 17,7
  • Говь-Алтай 21,9
  • Говьсүмбэр 15,6
  • Дорнод 18,6
  • Дорноговь 18,1
  • Дундговь 18,1 
  • Завхан 3,3  
  • Өвөрхангай 19,1
  • Өмнөговь 20,9
  • Сүхбаатар 25
  • Сэлэнгэ 12,7
  • Төв 17,8
  • Увс 22,7
  • Ховд 18,9
  • Хөвсгөл 18,5
  • Хэнтий 20,3
  • Дархан-Уул 10,7
  • Орхон 16
  • Багахангай 24,5
  • Багануур 16,9
  • Баянгол 14,8
  • Баянзүрх 13,2
  • Налайх 16,4
  • Сонгинохайрхан 14
  • Сүхбаатар 14,9
  • Хан-Уул 13
  • Чингэлтэй 10,3

Сонгуулийн санал хураалт 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.