Аймаг, нийслэлийн иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд хамгийн олон санал авсан таван хүн байгаа бол ганц ч санал аваагүй гурван нэр дэвшигч байгаа аж. Тухайлбал, хамгийн их санал авсан З.Төмөртөмөө, Л.Ариунтуяа, Ж.Батбаясгалан, П.Наранбаяр, Ц.Төрхүү нар юм. Харин 17,000 гаруй сонгогчоос нэг ганц ч хүний санал аваагүй буюу гурван хүн нь Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ 2 дугаар тойрогт Э.Чулуунгэрэл, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ИТХ 6 дугаар тойрог А.Медетхан, Хэнтий аймгийн ИТХ 21 дүгээр тойрог Д.Аюурбунь нарт нэг ч хүн саналаа өгөөгүй байна.