МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр зарим аймгийн Засаг дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн билээ. Хуралдаанаар зарим аймгийн Засаг дарга нарыг улираан ажиллуулахаар болсон байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нарыг улираан томилжээ. Харин Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргалыг шинээр томилсон аж. Ингээд тэдний мэдээллийг хүргэж байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал:
Хадныхан овогт Гончигдоржийн Батжаргал нь Баянхонгор суманд төрсөн. Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг.
Боловсрол: Дээд Мэргэжил: Усан хангамжийн инженер Төгссөн сургууль: 1984 онд Баянхонгор хотын 10-н жилийн Нэгдүгээр сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10в анги ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль 2005 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, Удирдахуйн ухааны магистр цолтой.
Ажилласан байдал: 1990-1993 он НААҮ-ний Барилга засварын конторт инженер, ерөнхий инженер
1993-1994 он Усны аж ахуйн "Тэнгис" компанид Барилгын бригадын дарга
1994-1996 он Барилга угсралт, үйлдвэрлэл үйлчилгээний “Их богд” ХХК-ийн Ерөнхий захирал
1996-2006 он Баянхонгор аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дарга
2006-2008 он Баянхонгор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
2008-2012 он Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга
2014 оноос Баянхонгор аймгийн МАН-ын дэд дарга 2016 онд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа.
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба:
Наваансамдан овогтой Ганбямба нь 1958 онд төрсөн. Ам бүл 3, эхнэр хүүгийн хамт амьдардаг. 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1980 онд МУИС, 1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургуулийг тус тус төгсжээ.
Мэргэжил боловсрол: Түүхч, эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор, профессор
Ажлын туршлага: 1980-1982 онд Өндөрхаан хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд багш
1982-1985 онд Бор-Өндөр хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч
1985-1989 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороонд тасгийн эрхлэгч
1990-1991 онд Хэнтий аймгийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга
1992 онд Бага Хурлын гишүүн
1992-1996, 2000-2004, 2008-2012 онд УИХ-ын гишүүн
1996-1999 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх
2007-2008 онд ХХААЯ-ны Дэд сайд, 2013 оноос Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
2016 оноос Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:
Ш.Оргил нь 1979 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн. Эхнэр хүүгийн хамт амьдардаг. Тэрбээр ШУТИС-ийн Эрчим хүч, инженерийн сургуулийг дулааны инженер, Их Засаг их сургуулийг эрх зүйч, компьютерийн программист мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.
Ажлын туршлага: 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, программист
2008-2009 онд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т инженер
2009 онд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан. Мөн Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, мөн аймгийн НАМЗХ-ны тэргүүн, Сүхбаатар сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Волейболын холбооны дэд тэргүүний сонгуульт ажилтай аж. 2016 оноос Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:
Б.Азжаргалын тухайд 2008-2012 онд Дархан сумын Засаг даргын орлогч, 2012 оноос Дархан сумын Засаг даргаар ажиллаж байжээ. МУИС-ийг төгссөн.