ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-29

УИХ-д хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байгаа Х.Нямбаатар  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар  улиран томилогдлоо. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 

БОЛОВСРОЛ

  • 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль
  • 2000 онд Орхон их сургуулийг
  • 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2007 онд Орхон их сургуульд багш
  • 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайд