ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Зарим мега төслүүдийг зогсоох саналтай байгаа

O.Admin
6 цагийн өмнө

УИХ-аар хэлэлцэж буй 2025 оны төсвийн тодотголтой холбогдуулан мега төслүүдийг эрэмбэлж, зарим төслүүдийг хойшлуулах шийдэлд хүрсэн талаар Тэргүүн Шадар сайд Н.Учрал дараах тайлбарыг өгчээ. 

Тэрбээр, "Эдийн засаг, хөгжлийн яам 14 мега төслийг 4 бүлэг, 14 аргачлалаар үнэлсэн. Зарим мега төслүүдийг зогсоох саналтай байгаа. Харин нийгэм, улс эх орондоо үр өгөөжтэй Гангийн үйлдвэр, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Зэс боловсруулах цогцолбор, Эрдэнэбүрэн усан цахилгаан станцийн төслүүдийг зогсолтгүй үргэлжлүүлэх ёстой.

Яг энэ жишгээр Нийслэл хотод хэрэгжих 24 мега төсөлд салбарын яам 4 бүлэг, 14 аргачлалаар үнэлгээ хийсэн. Богд уулыг нүхлэхээс эхлээд Хөшигийн хөндий Ган татлагат гүүр зэрэг үр өгөөжгүй төслийг зогсоох саналтай байгаа.

Эсрэгээрээ Туулын хурдны зам зэрэг хийгдсэн даруйдаа үр ашгаа өгөх том төслүүдийг бол дэмжинэ. Энэ бол дан ганц салбарын сайдын гэхээс илүү салбарын яам, мэргэжлийн эдийн засагчид, экспертүүдийн санал. Иймд салбарын сайдын хувьд саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна" хэмээжээ.