ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СҮХБААТАР АЙМГИЙН АН-ЫН ГИШҮҮД САНАЛАА ӨГЧ ЧАДАХГҮЙ ЯВНА...

O.Admin
2022-04-03

Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр улс орон даяар зохион байгуулагдаж байна. Энэхүү сонгуулиар намын даргаа албан ёсоор сонгож улс төр, нийгмийн үйл ажиллагаанд ардчилсан байр суурийг бэхжүүлэхээр зорьсон олон мянган гишүүд, дэмжигчид саналаа идэвхитэй өгч байгаа аж. Гэтэл Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд, дэмжигчид намын даргын сонгуульд оролцож чадахгүй, санал хураах байрны хаалттай хаалгыг мөргөн буцахад хүрчээ. Чухам юуны учир тус аймагт санал хураах явцыг доголдуулж байгаа нь тодорхойгүй ч, Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүмүүс гэгддэг Лу.Гантөмөр, Э.Тэмүүжин нарыг нэр дэвшигч Ж.Батсуурьт нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй хэмээн АН-ын гишүүдийн зүгээс үзэж байгаа ажээ.