ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байнгын хороод өнөөдөр хуралдана

O.Admin
2022-11-29

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсэг болон байнгын хороодын өнөөдөр /2022.11.29/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

МЯГМАР ГАРАГ /2022.11.29/ 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудлаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Үндсэн хууль”

2

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Мал эмнэлгийн чиглэлээр судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Үндсэн хууль”

3

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

Хууль зүйн байнгын хороо

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

10.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам батлах тухай/

·Бусад

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

·Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Их Эзэн Чингис хаан”