Улсын Их Хурлын байнгын хороодын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн хуралдаан, хэлэлцүүлгийн тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
ЛХАГВА ГАРАГ /2023.03.22/
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | 
| НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
| 1 | Эдийн засгийн байнгын хороо | Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” | 
| 2 | Төрийн байгуулалтын байнгын хороо | Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 11.00 | “Их засаг” | 
| 3 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Цахим шилжилтийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны мэдээлэл сонсох | 11.00 | Гадаад харилцааны яам | 
| 4 | Төрийн байгуулалтын байнгын хороо | Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” | 
| 5 | Төсвийн байнгын хороо | Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 15.00 | “Үндсэн хууль” | 
| ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
| 1 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо | ·“Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ ·Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц, зөвшилцөх /Засгийн газар 2023.01.16-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | 
| ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | ||||
| 1 | Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо | ·Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | 
| 2 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | ·“Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | 
 
                  
