ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

O.Admin
2023-03-22

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна. тодруулбал, 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа эх орноо төлөөлөн анх удаа сансарын уудамд жим татуулсан билээ.

Тэрбээр Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцтай холбогджээ. Тэд сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ газардсан юм.

Ж.Гүррагчаа 1947 оны арванхоёрдугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Түүнчлэн Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн билээ.