ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-27

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд  Д.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэх саналыг дэмжихгүй  гэж мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Орон нутгийн жижиг Тавантолгой ХК нь иргэдийн оролцоотой компани шүү дээ. Монголд хамгийн өндөр ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилдаг компани. Олон жил нэгж хувьцаанд тарааж байгаа ногдол ашгаараа тэргүүлж байна. Өнөөдрийн Монгол Улсын ажилгүйдэл, ядуурал гээд хамаг болохгүй байгаа асуудлууд төрийн өмчид  нүүрлэсэн хулгайгаас үүдэлтэй.

Эрх баригчид цүнх баригч нараа төрийн өмчийн компанид тавьж хулгайлдаг. Нүүрсний 40 их наяд төгрөгийн хулгайг ярьж гарч ирсэн Засгийн газар асуудлаа  шийдэж чадахгүй байна. Нэг нэгэндээ барьцаалагдсан энэ хүмүүс эцэстээ сөрөг хүчний нэг гишүүнийг барьцаалах замаар олон нийтэд АН ч гэсэн энэ хэрэгт хамаатай гэж асуудалд хандаж байгаад харамсч байна. Ардчиллын гол суурь цөөнхий эрх ашигт байдаг. Бид УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихгүй” гэж мэдэгдлээ.