Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр зам, УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн техник хяналтын зардлын санхүүжилтийн тухай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.